Шууд Chart

4G системийг удахгүй ашиглана

2013-12-06 17:10:45

БНХАУ-ын гар утас хэрэглэгчид тун удахгүй 4G системийн сүлжээг тун удахгүй ашиглахаар болжээ. 4G-г хэрэглэгчид 10 мегабайтын үйлдлийн систем, мэдээллийг хоёрхон секундын дотор хүлээн авах боломжтой болох юм.

Эл улсын аж үйлдвэр мэдээлэл технологийн яам холбоо харилцааны гурван операторт 4G-ийн лицензийг олгосон байна. Тухайлбал, Чайна Мобайл, Чайна Телеком болон Чайна юником зэрэг үүрэн утасны гурван оператор Ти Би ЛТИ технологийн 4 дэхь үеийн буюу 4G гар утасны сүлжээг ашиглан үйл ажиллагаа явуулах боломжтой болж байгаа юм. 4G гар утасны хэрэглэгчид хоёрхон секундын дотор 10 мегабайтын мэдээлэл өгөгдлийг хүлээн авах боломжтой болохын дээр нэг минутын дотор 2 гигабайтын HD киног татах боломжтой аж. Энэ нь 3G сүлжээний хурднаас 10 дахин хурдан юм байна.

 
 
 
 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

4G системийг удахгүй ашиглана   
Үзсэн: 2163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-12-06 18:39
Улуснетын интернет хурд хязгааргүй гэсэн мөртөө 10мб багтаамжтай файл татахд 10 минут татдаг, хурд нь дээрх 4G байтугай 3G- гээс 100 дахин удаан юм байна лээ ш дээ.

Бидэнтэй нэгдээрэй