Шууд Chart

Дотоодын аяллыг дорвитой дэмжье

2018-01-22 16:26:13

"Өвөл мөсөн оргилд авирч, нохой чаргатай Тэрэлжийн голыг туулна. Харин зун бол усан завь хүлээж байна. Гайхалтай..." Сар шинийн баярт зориулсан уралдаант нэвтрүүлгийг бэлтгэсэн сэтгүүлчид маань ингэж хэлсээр орж ирлээ.

Тэрэлж дэх жуулчны бааз улирал харгалзахгүй содон үйлчилгээ явуулдаг болжээ. Захиалга тасардагүй гэж байна. Сайн хэрэг. Монгол Улс 2026 он гэхэд жуулчдаас 2.4 тэрбум төгрөгийн орлого олно. Жилд 600 хөтөч орчуулагч бэлтгэх шаардлагатай байна гэдэг энэ юм.

Монголчууд бид асуусан шигээ аялах дуртай улс юм. Гагцхүү тушаа болдог зүйл нь хөрөнгө санхүү. Санхүүгийн боловсролыг одоо ярьж байгаа болохоор арга байж уу гээд л эхлэх. "Фикср" сайтын судалгаа улс орнуудын хүн зон юуг асууж сураглаж, "Google"-д хандаж байгааг танджээ.  Хэдийгээр энэ судалгаа, туршилт шинжлэх ухаанаас хол ч сонирхолтой.

Манай урд хөршийнхөн цахилгаан барааны талаар хамгийн их хайсан бол Япончууд тарвас идэхийг хүсдэг бололтой. Харин Кувейтчууд Ламборжини машины үнийн талаар их сонирхсон байхад Иранчууд бөөр, Пакистанчууд хуримын талаар хамгийн их хайжээ.

Монголчуудын хувьд аялалын талаар хамгийн их сонирхжээ. Европт амьдардаг хүмүүс шар айргийн үнэ, амьдрах, сурах зардлыг хамгийн их хайсан байна. Оросууд “MiG хөлгөөр нисэхэд ямар үнэтэй вэ” гэж хамгийн их асуужээ. Энэ нислэг нь дэлхийн хамгийн сонирхолтой аялал жуулчлалын жагсаалтад багтдаг юм байна.

ӨМӨЗО-ны Хянган мужийн Рашаант хот.

Өвлийн тэсгим хүйтэнд зүүн хойд муж ӨМӨЗО-ны Хянган аймгийн Рашаант хотын нисэх буудал бас л ирсэн, буусан олонтой. Аялалын чиглэл  ус далай байгалийн сайхныг тодорхойлж өгдөг учраас өмнө зүг далай руу чиглэх тусам жуулчдын тоо нэмэгдэнэ. Баг бүлгээрээ аялж байгаа нь илт. Өнөөдөр хятад аялагчдын тоо дэлхийд тэргүүлж, Хятад орон жуулчдыг татаж байгаа дэлхийн 4 дэх гүрэн болоод байна.

БНХАУ-ын өмнөд мужийн Тайнин хот

Аялал жуулчлал дэлхийн орлогын 10 хувийг, 10 ажлын байрны нэгийг эзэлдэг байна. Дэлхийн аялал жуулчлалын тайланд жуулчдыг хамгийн мх татаж буй Испани, Франц, Герман гээд 10 орныг нэрлээд зогссонгүй, тэдэнтэй өрсөлдөж эхэлсэн Азейрбайджан, Энэтхэг, Вьетнам гэсэн 10 орныг нэрлэжээ.

Эдгээр орны хувьд визийн нөхцөлийг сайжруулж, онгоцны үйлчилгээ, дэд бүтцээ өргөжүүлж, зочид буудлуудаа өөрчлөн, түүх соёлоо харамгүй сурталчилж эхэлсэн нь өрсөлдөх чадварын үндсэн үзүүлэлт болсон байна.

Монголчууд бид аялалыг асуусан шигээ ажил болгох цаг ойрхон байгаа гэдэгт итгэнэ.

Тайнин муж. Дэлхийн байгалийн өв "Жюлүнтань" 

Сэтгүүлч бидний аялалын чиглэлд багтсан Хятадын өмнөд нутгийн Фужянь, Тайнин муж нь дотоодын гэлтгүй дэлхийн аялагчдыг татдагаараа алдартай. "Манай дотоодын аялагчдаас Хөвсгөл аймгийнхныг аялах дуртай хүмүүс. Байгаль далайгаас эхэлж аялсан бол Дубайд заавал хөл тавина гэдэг" хэмээн аяллын компанийнхан хэлэх нь бий. Түүн лүгээ далай хаана байна тэнд Фужянь хүн бий гэсэн үгийг Хятад оронд анддаггүй юм байна.

Хятадын аль ч муж, газар нутагт агаарын тээвэр, хурдны галт тэрэг хүрнэ  

Аялал жуулчлал ядуу тосгон, гацааны амьдралыг тэтгэж байна. Хятадын зүүн урд мужийн нутгийн аль бөглүү гацаа тосгоны иргэд хулсны аж ахуй эрхэлж, жимс жимсгэнэ тариалж, хулсан завиар үйлчилж, амьжиргааны орлогоо нэмэгдүүлж байна. Зөвхөн энэ гацаанд хавар зуны улиралд 200 мянган жуулчин ирдэг ажээ.

Аялал жуулчлал гацаа, тосгоны амьдралыг тэтгэдэг 

Одоогоос 70-аад жилийн өмнө 1950-иад онд дэлхий даяар нийтдээ 25 сая хүн голдуу Европ тивийнхэн аялж байжээ. Тэгвэл өнөөдөр 2.4 тэрбум хүн аялж, тэдний олонхийг Ази, Номхон далай, Ойрхи Дорнод, Африк гаралтай хүмүүс эзэлж байна. Монголчууд бид аялах дуртай. Дотоодын аяллыг дорвитой хөгжүүлэх нь чухал байна.

 “Монгол нохой чарга аялал” Тэрэлж-УБ

"Хятад-Монголын сэтгүүлчдийн 8-р форум"-д оролцсон аян замын тэмдэглэлээс үүдэн бэлтгэв.

Нийтэлсэн: Ю.Гантөмөр

Дотоодын аяллыг дорвитой дэмжье  
Үзсэн: 1911 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй