Шууд Chart

Гүйх чадвартай робот "Тэмээн хяруул"-ын загварыг амжилттай туршжээ

2018-01-23 13:37:44

АНУ дахь Хүний болон машины хөдөлгөөнийг судлах хүрээлэнгийн судлаачид хоёр хөл дээрээ гүйх чадвартай робот- "Тэмээн хяруул"-ын загварыг амжилттай туршжээ.

Энэ робот нь гүйж байхдаа тэнцвэрээ олдог төдийгүй хамгийн сонирхолтой нь ямар ч тооцооллын програмаар хангагдаагүй, зөвхөн геометрийн томьёоны үндсэн дээр хөдөлгөөн үүсгэн гүйдэг юм байна.

Тус робот нь хөдөлгөөний нэг төгсгөлөөс нөгөө төгсгөлд хүрэх замдаа өөрийн хүндийн төвөө олдог юм байна. Одоогоор ямар нэгэн програмчлалаар хангагдаагүй байгаа тул үүнийг тархигүй роботтой ч зүйрлэж болох юм. Гүйгч робот нь хөдөлж байхдаа хөлнийх нь байрлал зууван хэлбэрт орсноор энэхүү хэлбэрээ хадгалан цааш үргэлжлүүлэн гүйх боломжоор хангагддаг байна.

Тусгай зориулалтын тавцан дээр гүйж байгаа роботын нэг хөлний эрч болон хурд нь өөрчлөгдвөл нөгөө хөлөндөө нөлөөлөн улмаар тэнцвэрээ алдахад хүрдэг байна. Зохион бүтээгчид энэхүү роботыг "Planar Elliptical Runner" гэж нэрлэжээ. Одоогоор тус роботыг тусгай гүйлтийн зам дээр бус автомашины асфальтан зам дээр болон шороо, элс, хайрган дээр туршихаар ажиллаж байна.

Хүний оролцоогүйгээр өөрөө явагч роботыг геометрийн тооцооллын алгоритмын хуулийн дагуу алхах, гүйх зэрэг бусад хөдөлгөөнийг нь өөрөө тэнцвэрээ олж, явдаг болгохоор зохион бүтээгчид нь зорьж буй юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гүйх чадвартай робот "Тэмээн хяруул"-ын загварыг амжилттай туршжээ   
Үзсэн: 1725 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй