Шууд Chart

"Агаарын такси" төслийг 100 сая ам.доллараар санхүүлжүүлнэ

2018-02-05 14:27:40

"Бойнг", "Эйрбааз", "НАСА" агентлаг гээд дэлхийн томоохон компаниуд тээврийн салбарт нисдэг төхөөрөмжийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ нь "Агаарын нисдэг такси" төсөл юм.

Энэ төсөл хөтөлбөрийг цахилгаан хэрэгсэл, компьютер, микропроцессор болон бусад тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэгч АНУ-ын “Интел” компани 100 сая ам.доллараар санхүүжүүлэх болсон байна.

Нисдэг төхөөрөмжийг агаарын нийтийн тээврийн салбарт нэвтрүүлэхээр ажиллаж байгаа томоохон компаниудын эгнээнд Жоби Бевиртийн тэргүүлдэг “Жоби Эвэшин” компани ч нэгдэн оржээ. 16 цахилгаан хөдөлгүүртэй сэнсний тусламжтайгаар нислэг үйлдэх боломжтой төхөөрөмжийг бүтээх төсөлд "Интел"-ээс гадна "Тоёота", "ЖэтБлүй" зэрэг компани санхүүжилт олгодог.

2015 онд төсөл хөтөлбөрийг олон нийтэд танилцуулж эхэлсэн байдаг. Агаарын босоо болон хэвтээ чиглэлийн хөдөлгөөнд нислэг үйлдэх чадвартай нисдэг төхөөрөмж бүтээх энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд хөгжүүлэгчид маш хэцүү тооцоолол, зохион бүтээх үйлсэд ханцуй шамлан ороод байгаа юм.

Энэ төслийн хүрээнд хийхээр төлөвлөж байгаа агаарын такси нь 5 зорчигч тээвэрлэх боломжтой, нэг удаагийн бүрэн цэнэгээрээ 240 км зам туулах чадалтай байх аж. Орчин үеийн нисдэг төхөөрөмж, онгоцуудаас 100 дахин илүү дуу чимээ багатай гэдгийг онцолж байна. Хөгжүүлэгчдийн зүгээс нэгдүгээрт, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж өгөх, хоёрдугаарт, дуу чимээг багасгах, гуравдугаарт, хол замыг хурдан хугацаанд туулах гэсэн гурван зүйлд анхаарлаа хандуулж буй аж.

Нисдэг төхөөрөмжийг хэзээ хийж эхлэх, зах зээлд ямар үнээр худалдаалах нь хараахан тодорхойгүй байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Агаарын такси" төслийг 100 сая ам.доллараар санхүүлжүүлнэ   
Үзсэн: 1431 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй