Шууд Chart

Өсвөрийн шатарчид МҮОХ-нд зочлов

2018-02-08 16:05:31

Пёнчан - 2018" Өвлийн XXIII олимпийн наадмын нэрэмжит "Дэлхийн өсвөр үеийн оюуны спортын наадам" 01 дүгээр сарын 19-22-ны өдрүүдэд БНСУ-ын Чунчон хотноо зохион байгуулагдсан билээ.

Тус оюуны спортын наадамд нийт 16 орны 320 шатарчид өрсөлдсөнөөс манай өсвөрийн шатарчид 13 алт, 11 мөнгө, 6 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр тэргүүн байр эзлэн эх орондоо хүрэлцэн ирсэн байна.

Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооны Дэд ерөнхийлөгч Ц.Дамдин тус наадамд оролцсон өсвөрийн шатарчид болон Монголын шатрын холбооны удирдлага, албаны хүмүүсийг хүлээн авч баяр хүргэн цаашдын тэмцээнүүддээ илүү их амжилт гаргахыг хүсэн ерөөв.

Нийтэлсэн: МҮОХ

Өсвөрийн шатарчид МҮОХ-нд зочлов  
Үзсэн: 1886 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй