Шууд Chart

Мебель тавилгын материалыг бие даан бэлтгэдэг робот

2018-03-01 13:57:14

АНУ-ын Массачусетсийн технологийн хүрээлэнгийн инженерүүд шинэ төрлийн роботын төхөөрөмжийг зохион бүтээсэн байна. “Ауто Сау” нэртэй системээр хангагдсан энэ робот нь компьютерийн өгөгдлийн туслалцаатайгаар мебель тавилгын материалыг бие даан бэлтгэж чаддаг юм байна.

Үйлчлүүлэгч ямар хэлбэр загвартай сандал, ширээ угсрахыг хүсэж байна тэр бүрийг  “Ауто Сау” робот компьютер графикийн тусламжтайгаар видео графикаар зурж, хэмжээ, өнцөг, нимгэн, зузаан гэх мэт тооцооллыг нь гаргана.

Энэхүү роботын төхөөрөмж хүний гарын оролцоогүйгээр түүхий эдийн материалыг ашиглан бие даан бэлтгэж, яг тэр хэмжээгээр нь зүсэж, тайрдаг байна. Хүний хөдөлмөрийг хялбарчилсан, нөгөөтэйгүүр орчин үеийн технологийн шийдлийг микро түвшинд авчирсан шинэ дэвшил бүхий бүтээл болсон гэж зохион бүтээгчид нь хэлж байна.

Одоо заавал мэргэжлийн тавилга, мебель урлаачдыг хүлээх шаардлагагүй юм. Хүсвэл бага насны хүүхэд, өндөр настай хүмүүс хүртэл өөрсдийн өрөө тасалгаа, тавилгын зохиомжинд тохируулан хүссэн хэлбэр хэмжээгээрээ мебель хийх боломжтой болж байна.

Ерөнхийдөө хагас автомат үйлдлийн системтэй робот ашиглана гэж ойлгож болно. Одоогоор зөвхөн зохион бүтээгээд, туршиж байгаа ч цаашид энэ технологийн хөгжил хаана хүрч очихыг хэн ч таашгүй. Цех, үйлдвэрийн салбараас гадна хувийн байшингийнхаа автомашины гражад байршуулахаар хялбарчлан бүтээж ч магадгүй юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мебель тавилгын материалыг бие даан бэлтгэдэг робот   
Үзсэн: 1814 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй