Шууд Chart

Түлхүүрийн ухаалаг оосор “CONNECT TAG”

2018-03-09 13:59:09

Цахилгаан хэрэгсэл, техник тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Өмнөд Солонгосын "Самсунг" компанийн хөгжүүлэгчид түлхүүрийн ухаалаг оосрыг бүтээж, олон нийтэд танилцуулаад байна. Ухаалаг оосрын тусламжтай өөрийн эдэлж хэрэглэж буй бүхий л зүйлээ хайж олох боломжтой юм.

Үүнийгээ "Самсунг"-ийн хөгжүүлэгчид "Коннект таг" хэмээн нэрлэсэн байна. Хаана ч зүүж хэрэглэж болдог ухаалаг оосор юм. Жишээ нь, гар цүнх, автомашины болон гэрийн түлхүүрийн оосор болгон ашиглах, хүүхдийн үүргэвчинд зүүх, гэрийн тэжээвэр амьтныхаа хүзүүвчинд зүүх гэх мэт. Эдгээр зүйлүүдэд та энэ ухаалаг оосрыг зүүж орхисноор хаана байгааг нь санах гэж санаа зовохгүй шууд л ухаалаг гар утасныхаа тусламжтайгаар мэдэж авах болно.

"Коннект таг" бол интернетийн богино долгионыг хүлээн авагч “NB-IoT Cat.M1” технологиор хангагдсан анхны төхөөрөмж. Нэг удаа цэнэглэхэд цэнэг нь долоо хоногтоо хангалттай. Утасгүй интернетийн тусламжтайгаар "Сэлл ай-ди" болон "Ви-пи-эс" системийн дэмжлэгтэйгээр, "Жи-пи-эс" технологийн программ хангамжийн туслалцаатайгаар таны эд хэрэгсэл хаана байгааг маш нарийн нарийвчлалтайгаар, хэлж, зааж өгөх юм байна. 4.21 см хэмжээтэй, 1.19 см-ийн зузаантай. Нарийн тоос болон чийгнээс хамгаалагджээ. Хамгийн түрүүнд Өмнөд Солонгосын зах зээлд борлуулагдаж эхэлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Түлхүүрийн ухаалаг оосор “CONNECT TAG”   
Үзсэн: 2237 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй