Шууд Chart

Робот лам 100 гаруй асуултад хариулдаг

2018-03-13 16:05:15

Шинээр гарч байгаа технологийн бүтээлийн багагүй хувийг БНХАУ-ын зохион бүтээгчид бүтээсэн байдаг. Шашин, номын салбарт ч техник, технологийн шинэ дэвшлүүд бий болсоор байна. Бээжин хот дахь “Лунцюань” буддын шашны сүмд “Сяньер” нэртэй робот лам сүсэгтэн олонд үйлчилж, сургаал ном айлддаг болоод багагүй цаг хугацаа өнгөрөөд байна. Энэ робот лам 100 гаруй асуултад хариулж чаддаг аж. 

Ердөө 60 см өндөртэй "хэвлүүхэн" робот лам гурван дугуйны тусламжтай явдаг бөгөөд өмнөө буюу хоёр гартаа том лед дэлгэц бүхий хяналтын самбартай юм.

Робот ламыг бүтээлцэх ажилд орон нутгийн хэдэн арван компанийн хөгжүүлэгчид хамтран ажилласан байна. Энэ ламыг улс орны ёс заншил, бэлэг тэмдгийг сурталчлан таниулах инновацийн ээлжит нэгэн арга барил хэмээн сайшаан магтацгааж байна.

Түүний өмнөө барьсан дэлгэцний хэсэгт сүсэгтэн олон, аль эсвэл жуулчид, аялагчид гараараа дарсан тохиолдолд тухайн хүний асуусан асуултад төвөггүй хариулж чадна гэсэн байна. Ажил ихтэй, цаг зав гаргаж сүм, дуганд очиж амждаггүй хүмүүс робот ламын аппликейшн, аль эсвэл цахим хуудсаар дамжуулан сургаал, ном айлдвараа сонсож болдог ач холбогдолтой юм. 

Энэ төрлийн ухаалаг төхөөрөмжийг ихээр үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлэх нь өнөөгийн нийгэмд шаардагдаж байгаа хоосон орон зайг нөхөж болох шийдэл болно гэж үзэж буй юм. Хөгжүүлэгчид нь энэ робот ламын эрдэм мэдлэг, программ хангамжийг улам сайжруулахаар ажиллаж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Робот лам 100 гаруй асуултад хариулдаг   
Үзсэн: 1371 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй