Шууд Chart

Утасгүйгээр ажилладаг тоос сорогч 499-699 ам.долларын үнэтэй

2018-03-13 16:34:22

Гэрийн эзэгтэй нарын ажлыг хөнгөвчилсөн шинэ бүтээл гарсан байна. Энэхүү тоос сорогч нь утасгүйгээр ажилладаг, төрөл бүрийн хошууг нэмэлтээр суурилуулж болдог давуу талтай юм байна. Зохион бүтээгчид нь эзэгтэй нарын ухаалаг сонголт бол “DYSON CYCLONE V10” нэртэй тоос сорогч байх болно гэж онцлон танилцуулжээ.

Тоос сорогчийг Британийн “DYSON” компани зохион бүтээж, үйлдвэрлэсэн байна. Нэг удаа цэнэглэсэн байхад батарейгаараа 60 минут буюу нэг цаг хүртэл ажиллах боломжтой. Энэ нь өмнөх загвараасаа даруй 50 илүү хугацаанд ажиллана гэсэн үг.

Мөн ашиглахад маш эвтэйхэн, хөнгөн, авсаархан болж өгчээ. Хэлбэр загвар нь хүртэл догь болсноор орон гэрээ цэвэрлэхдээ үргэлж урамтай байх болно гэжээ. Өмнө загварын "V8"-ийг бодвол хүчин чадал нь 20 хувиар нэмэгдсэн байна. Худалдаанд гурван төрлөөр нь үйлдвэрлэн гаргаад байгаа юм.

Хүчин чадал, хэмжээнээсээ хамаараад үнэ нь харилцан адилгүй. Туршилтаар хүнд жинтэй, зузаан хивсэнцрийг хүчтэй сорж, бүр дээш нь татан гаргаж ирсэн гэдгийг онцлон танилцуулсан байна. Тийм учир бусад энгийн зориулалттайгаар бүтээгдсэн тоос сорогчноос юугаараа ч дутахааргүй болсон гэжээ.

Мотор нь минутад 125 мянга удаа эргэдэг байна. Дуу чимээ багатай, соруулсан хогоо гаргаж цэвэрлэхэд тоос босохгүй гээд олон давуу талтай аж. Ойролцоогоор гурван кг орчин жинтэй юм байна.

Бүрэн хэмжээний цэнэгийг нь авахуулахын тулд тэжээлд 3.5 цаг залгах шаардлагатай гэжээ. “DYSON CYCLONE" компанийг үүсгэн байгуулагч Жеймс Дайсон хэлэхдээ, энэ загварын тоос сорогчийг дахин хөгжүүлэн, худалдаанд гаргах бодолгүй байгаа гэв. Дараагийн ээлжид өөр төхөөрөмж дээр ажиллана гэдгийг онцолсон байна. Утасгүйгээр ажилладаг энэ тоос сорогч 100 кв метр талбайг бүрэн цэвэрлэхэд цэнэг нь хангалттай хүрэлцэнэ.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Утасгүйгээр ажилладаг тоос сорогч 499-699 ам.долларын үнэтэй   
Үзсэн: 1991 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй