Шууд Chart

Доналд Трамп мансууруулах бодис наймаалагчдыг цаазаар авна

2018-03-20 11:17:39

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мансууруулах бодис наймаалагчдад оноодог шийтгэлээ чангатгах хэрэгтэй байгааг хэлжээ.

Тэр дундаа цаазын ял хэрэгтэй гэж үзэж байгаа аж. “Бид мансууруулах бодис наймаалагчдад хатуу хандахгүй, хий дэмий цагаа үрж байна” гэж Трамп “NBC” телевизэд ярьсан байна.

Доналд Трамп АНУ, Мексикийн хил дээр хана босгох нь “дэлхийн хамгийн аюултай улс” болох Мексикээс ирэх хар тамхичдын урсгалыг зогсооно гэж үздэг.

Мексикийн хил дээр босгох ханын эхний загварууд бэлэн болоод байгаа аж. Харин ханын зардлыг Мексикээс гаргуулах гэсэн Трампын санаа тус улсын Ерөнхийлөгчийг ихэд бухимдуулж буй. Трамп өнгөрсөн долоо хоногт ахлах зөвлөх бөгөөд хүргэн Жаред Кушнерийгээ Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньетотой уулзуулахаар явуулсан билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Доналд Трамп мансууруулах бодис наймаалагчдыг цаазаар авна  
Үзсэн: 885 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй