Шууд Chart

“SHARP ANDROID ONE S3” ухаалаг гар утас “IPHONE 5C”-тай тун төстэй

2018-03-26 10:48:46

Ухаалаг гар утасны зах зээлд сүүлийн үеийн загварын өнгө, хэлбэр хийцтэй шинэ гар утас тоо томшгүй их. Тийм учраас зарим тохиолдолд хоёр өөр компанийн бүтээсэн гар утасны гадна загвар адилхан хийгдэж, давхцах тохиолдол байдаг. Үүнийг ухаалаг гар утасны загварын ерөнхий чиг хандлага гэж ч ойлгодог.

“SHARP” компанийн бүтээж, зах зээлд нэвтрүүлсэн “ANDROID ONE S3” нэртэй ухаалаг гар утасны гадна загвар нь "Apple"-ийн “IPHONE 5C” гар утастай төстэй болсон байна.

Технологийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Японы “SHARP” компани хуванцар гадаргуутай, зах зээлийн ханшаас доогуурт үнэтэй Андройд үйлдлийн системийн дэмжлэгтэйгээр ажилладаг ухаалаг гар утас бүтээсэн нь энэ юм. Энэ гар утсыг дэлхийн хөгжиж буй орнуудын зах зээлд зориулан, чанартай мөртлөө хямд өртөгтэйгээр бүтээн худалдаанд гаргах санааг "Google" компанийн санаачилсан юм байна.

Таван инчийн pull HD длгэцтэй, "IGZO" технологийг шингээсэн, Снейпдрагон 430 процессортой, шуурхай санах ойн багтаамж нь 3 гегабайт бол санах ойн багтаамж нь 32 гегабайт юм байна. Үүнийг SD нэмэлт картаар өсгөх боломжтой аж.

2700 ампер цаг бүхий батрейгаар хангагдсан, Андройд-Орео үйлдлийн системийг суулгасан, тоос, шороо, чийг болон доргилтоос хамгаалагджээ. Японы зах зээлд 32400 иен буюу ойролцоогоор 300 орчим ам.доллараар анх худалдаалагдаж эхэлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“SHARP ANDROID ONE S3” ухаалаг гар утас “IPHONE 5C”-тай тун төстэй  
Үзсэн: 2146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй