
ОХУ-ын Сибирийн Кемерово хотноо үйл ажиллагаагаа явуулдаг “Өвлийн интоор” нэртэй худалдааны төвд энэ сарын 25-нд гал гарч, 64 хүн харамсалтайгаар амиа алдсан билээ.
Кемерово хотноо амиа алдагсдын дургалыг хүндэтгэн, гурван өдрийн гашуудал зарлаад байна.
Тэгвэл өчигдөр цагдаагийнхан тус худалдааны төвийн эздийг баривчилсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллэжээ.
Тодруулбал дээрх төвийн ерөнхий захирал, хамгаалалтын албаны дарга, ерөнхий менежер нарын зэрэг өндөр албан тушаалтныг баривчилжээ.
ОХУ-ын Мөрдөн байцаах хороо уг хэргийг шалгаж буй бөгөөд өнөөг хүртэл ямар шалтгааны улмаас худалдааны төвд гал гарсан нь нууц хэвээр байна. Гал гарах үед тус төвийн иргэдэд сэрэмжлүүлэг өгөх дуут дохио дуугараагүйгээс гадна аврах гарцууд бүгд хаалттай байжээ.
Ерөнхийлөгч В.Путин өчигдөр уг төвд очсон бөгөөд “Хариуцлаггүйн алдааны улмаас гал гарч, улмаар олон хүн амиа алдсан” хэмээн мэдэгдсэн байна.
Галд автсан худалдааны төвийн албан тушаалтнуудыг баривчилжээ | ||
Үзсэн: 890 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.