Шууд Chart

"НАСА" агентлаг робот-зөгий бүтээхээр төлөвлөж байна

2018-04-06 12:12:23

АНУ-ын Үндэсний агаар сансрын захиргаа буюу "НАСА" агентлаг Улаан гараг гэж нэрлэгддэг Ангараг гарагийг судлах зорилгоор нисдэг бяцхан төхөөрөмж ашиглахаар зорьж буй юм байна. Тодруулбал, робот-зөгийг Ангараг гараг дээр явагч машинтай холбон судалгаа шинжилгээ болон хайгуулын ажилд ашиглана гэжээ. Энэ хүрээнд Улаан гараг дээр нислэг үйлдэх боломжтой робот-зөгийг бүтээхээр төлөвлөж байна.

"НАСА" агентлаг ирэх 10 жилийн хугацаанд Ангараг гарагийг судлах зорилготойгоор “Инновэтив эдвэнсд консээпс” хөтөлбөрийн хүрээнд 25 гаруй төсөл хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Өнөөдөр технологийн хөгжүүлэгчид бага төрлийн нисдэг жигүүртэн амьтдын хэлбэр загвартай нисдэг төхөөрөмжүүдийг бүтээсээр байна. Туршилт ч амжилттай болсон талаар онцолж байна.

Харин энэ технологийг өөр нэгэн гараг ертөнц дээр ашиглах нь олны анхаарлыг ихээр татаж байна. Тэр тусмаа "НАСА" агентлаг Ангараг гараг дээр судалгаа, хайгуулын зориулалтын нисдэг жижиг төхөөрөмж ашиглахаар болж байгаа нь сонирхолтой. Улаан гарагийн агаар мандлын нягтрал дэлхийтэй харьцуулахад 100 дахин бага хэмжээтэй байдаг байна. Тийм учраас дэлхийн агаар мандалд нислэг үйлддэг төхөөрөмжөөс өөр төрлийн технологийн шийдэл бүхий нисдэг төхөөрөмж бүтээх хэрэгтэй болоод буй юм байна.

"НАСА"-гийнхан уг төхөөрөмжийг "Марсбийс" хэмээн нэрийдээд байна. Энэ робот маш жижиг төдийгүй нимгэн далавчаараа хөнгөн дэвэлт хийхэд л агаарт тогтвортой нислэг хийх болно гэжээ. Гэхдээ Ангарагийн агаарын даралттай ижил орчин нөхцөлд энэ туршилтыг хийх нь мэдээж. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд "НАСА"-гийнхан тийм ч их яараагүй гэнэ. Судалгаа, туршилтын үр дүнд хэд хэдэн төрлийн шинэ төхөөрөмж гарч ирнэ. Эдгээрээс алийг нь сонгох нь цаг хугацаа шаардсан асуудал гэж тайлбарласан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"НАСА" агентлаг робот-зөгий бүтээхээр төлөвлөж байна   
Үзсэн: 1817 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй