Шууд Chart

“IKEA PLACE” апликейшн тасалгаанд ямар тавилга зохицохыг зөвлөдөг

2018-04-06 12:26:28

Орон гэрийнхээ өрөө тасалгааг шинэ тавилгаар засаж тохижуулах нь хүн бүрийн хувьд хамгийн сэтгэл догдлуулсан мөч байдаг. Зарим тохиолдолд худалдаж авсан тавилга нь өрөөнд багтахгүй, аль эсвэл хэтэрхий томдох, тэр бүү хэл, зохицохгүй байх нь ч бий. Харин ухаалаг гар утсанд зориулагдсан “IKEA PLACE” нэртэй апликейшн энэ бүгдийг тухайн тавилга сонгох гэж байгаа хүний өмнөөс хийж гүйцэтгэнэ. Өөрөө хэлбэл, виртуал орон зайд таны өрөө тасалгаанд ямар тавилга илүү зохих талаар зөвлөж, гайхалтай саналуудыг санал болгодог байна.

“IKEA" компанийн шинэ үйлчилгээ хэрэглэгчдийн дунд өндөр үнэлгээ аваад байна. Мэдээж өөрийн компанийн барааг танилцуулан санал болгодгоороо онцлогтой. Гэрийнхээ аль нэг өрөө тасалгааны хоосон орон зай руу ухаалаг гар утсаа харуулан ямар төрлийн сандал, буйдан, ширээ, тавилга тохирохыг харж болдог.

Хэлбэр хэмжээ нь тухайн өрөөнд хэр таарч тохирохыг олж мэднэ. Ингэхээр хүмүүс шинэ тавилга худалдаж авахдаа өрөө тасалгааныхаа хэмжээг метр барьж хэмжиж үзэх шаардлагагүй болж байгаа юм. “IKEA PLACE” апликейшн өрөөний хэмжээг ч автоматаар авч, боловсруулаад тэр хэмжээнд нь таарч тохирсон тавилга нэг бүрийг санал болгон үзүүлдэг байна. Яг л бодит хэмжигдэхүүн, бодит мэт харагдана. Өрөө тасалгааны хэмжээг зөв тооцоолон гаргахад ухаалаг гар утасны камер үүрэг гүйцэтгэнэ.

Яг л виртуал орон зай буюу 3 хэмжээст орчныг бий болгоно гэсэн үг. Гэрийн эзэн өрөө тасалгаандаа таарч тохирох тавилгыг хайж олон дэлгүүр хэсэж, цаг хугацаа алдахгүй байх боломжтой болж байна. Бүх зүйлсэд хэмнэлт авчирч болно. Таалагдсан, тохирсон тавилгаа шууд ухаалаг гар утсан дахь апликейшнээрээ захиалга хийж худалдахад л хангалттай.

Өрөө тасалгааны хэмжээг авах тооцооллын систем нь 98 хувь таардаг байна. Салбартаа шинэлэг, гайхалтай үйлчилгээ болж чадсаныг энэ технологийн санааг санаачлагчид болон хөгжүүлэгчид онцолж байгаа юм. “IKEA" бол 1943 онд үүсгэн байгуулагдсан. Нидерландын Дельфт болон Лейден хотноо төвтэй олон улсын гэр ахуйн тавилгын компани билээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“IKEA PLACE” апликейшн тасалгаанд ямар тавилга зохицохыг зөвлөдөг   
Үзсэн: 2850 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй