
Монголын рок, алтернатив урсгалд өөрийн орон зайг хэдийнээ бий болгож, олон арван дуугаа хит болгон эгшиглүүлсээр хорь орчим жил уран бүтээлээ тасралтгүй туурвиж буй “Чоно” хамтлаг тоглолтоо хийх гэж байна.
“Чоно-2018” нэртэйгээр хийгдэх уг тоглолт энэ сарын 20-нд “CROCUS Event Hall”-д болно.
Тус хамтлагийн хувьд өнгөрсөн 18 жилийн хугацаанд “Залуу нас”, “Хайлж, урсаж байна”, “Энэ дурлал юм уу”, “Чамд таалагдахын тулд”, “Сүүлчийн хичээлийн дараа хайчих вэ”, “Үнэнч амраг” зэрэг дуугаа сонсогчиддоо хүргэсэн билээ.
Мөн “Хар сарнай” хамтлагтай хамтран “Бүтээнэ сөнөөнө” дууг шинэчлэн дуулсны зэрэгцээ “Эв нэгдэл”, “Чин үнэнч хайр”, “Уухай”, “Уучлаарай би чамд хайртай”, “Хүсэл” зэрэг бүтээлээ өлгийдсөн юм.
"Чоно” хамтлаг тоглолтоо хийнэ | ||
Үзсэн: 1565 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.