Шууд Chart

"НАСА" агентлаг өндөр хурдны нисэх онгоц бүтээлгэнэ

2018-04-08 10:53:03

АНУ-ын Үндэсний агаар сансрын захиргаа буюу "НАСА" агентлаг өндөр хурдны нисэх онгоц бүтээхээр АНУ-ын “LOCKHEED MARTIN” компанитай 2016 онд гэрээ байгуулжээ. Энэ бол "LBFD" буюу "Low-Boom Flight Demonstration" нэртэй дууны хурдаар нисэх хүчин чадалтай онгоц бүтээх тухай асуудал юм. Тэгвэл тус онгоцыг бүтээх ажлаа эхлүүлэхээр болсноо хоёр тал мэдэгдлээ.

Өндөр хурдны нисэх онгоц бүтээн зах зээлд танилцуулдгаараа “LOCKHEED MARTIN” компани алдартай төдийгүй арвин их туршлагатай. Тийм ч учраас "НАСА" агентлаг энэ төслийг эхлүүлэхээр болжээ. Энгийн өндөр хурдны нисэх онгоцноос гадна зорчигч тээвэрлэх зориулалтын нисэх онгоц бүтээх тухай асуудал ч “LOCKHEED MARTIN” компанитай холбоотой. Саяхан болсон хэвлэлийн бага хурлын үеэр “LOCKHEED MARTIN” компанийн Нисэхийн технологийн судалгааны албаны дэд захирал Жейвин Шин сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Манай компани "НАСА" агентлагтай хийсэн гэрээнийхээ дагуу өндөр хурдны нисэх онгоц бүтээж өгөхөөр боллоо" хэмээн албан ёсоор мэдэгдэв. 

Гэрээний хүрээнд төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 247.5 сая ам.долларын хөрөнгө санхүүжилтийн асуудал тавигдсан байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр энэ өндөр хурдны нисэх онгоц зүгээр ч нэг энгийн агаарын хөлөг болохгүй харин судалгаа, хайгуулын зориулалтын шилдэг хөлөг болох болно хэмээн онцолсон байна. Гэрээнд заасны дагуу бол анхны туршилтын нислэгийг 2021 он гэхэд хийх ёстой гэж тусгажээ.

Энэ төслийн үндсэн гол зорилго нь Америкийн тивийн нутаг дэвсгэрийн агаарын замд өндөр технологиор хангагдсан, дуу чимээ маш бага өндөр хурдны нисэх онгоцыг нэвтрүүлэх гэжээ. Туршилтын нислэгийг хийхийн тулд "НАСА" агентлаг АНУ-ын зарим хотын оршин суугчдаас санал асуулга явуулсны эцэст аль нутаг дэвсгэр дээгүүр явуулахаа шийдэх юм байна. Тодруулбал, иргэд оршин суугчид өндөр хурдны нисэх онгоц тэдний оршин байгаа газрын дээгүүр нислэг үйлдэхэд дуу чимээ сонсогдож байна уу, үгүй юу гэдгийг мэдэх зорилгоор гэжээ.

Өнөөдрийн байдлаар дэлхийн агаарын тээврийн салбарт нэвтрээд байгаа хамгийн хурдан онгоц цагт 660 миль буюу ойролцоогоор 1000 км цагийн хурдтай нисдэг юм байна. Ийм төрлийн өндөр хурдны онгоцууд агаарт 30 мянган фуут буюу 9 км-ийн өндөрт нисэхэд дуу чимээ нь сонсогддог юм байна.

Харин шинээр бүтээх гэж байгаа "LBFD" буюу "Low-Boom Flight Demonstration" нэртэй дууны хурдаар нисэх хүчин чадалтай онгоц 29 метрийн урттай байх болно гэсэн юм. Агаарт өндрийн дээд хэмжээ нь 17 мянган метр байх бол хурд нь өнөөгийн онгоцуудаас даруй 1.4 дахин илүү буюу ойролцоогоор 1600 км/цаг хурдтай байх болно гэж мэдээлсэн байна. Энэ бол дууны хурд гэж онцолжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"НАСА" агентлаг өндөр хурдны нисэх онгоц бүтээлгэнэ   
Үзсэн: 2688 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.34.xxx] 2018-04-09 10:58
мундаг юм бэ
Зочин [139.5.216.xxx] 2018-04-08 21:17
BURHAN MIN HOID NASANDAA ADGUUS BOLJ TOROHGUI YUMSAN

Бидэнтэй нэгдээрэй