Шууд Chart

"XIAOMI" компани дуу хоолойн команд хүлээн авагч системээ танилцууллаа

2018-04-08 15:00:00

Технологийн салбарын үйлдвэрлэлтийн хурд нэмэгдэн, дэвшин хөгжсөөр л байна. Өнөө цагт бидний хэрэглэж байгаа ухаалаг хэрэгслүүд бараг бүгд дуу хоолойн команд хүлээн авагчтай болоод байна. Тэгвэл ухаалаг гар утас үйлдвэрлэгч БНХАУ-ын "XIAOMI" компани өөрсдийн бүтээгдэхүүндээ зориулж бүтээсэн дуу хоолойн команд хүлээн авагч "Xiao Ai" нэртэй системээ танилцуулаад байна.

Дэлхийд томоохонд тооцогдох "Apple", "Самсунг", "Амазон" гэх мэт компаниуд аль хэднийнэ технологийн салбарт энэ төрлийн "войс эссистэнт" гэж нэрлэгддэг дуу хоолойн команд хүлээн авагч системээ танилцуулсан. Харин энэ удаад Хятадын хөгжүүлэгчид энэ технологийг улам хөгжүүлэн хятад хэлнээ гаргаад байгаа нь зах зээлд маш их эрэлт хэрэгцээтэй байгаа юм.

Үүнээс гадна БНХАУ-ын эрх баригчид тус улсын нутаг дэвсгэрт "Гүүгл эссистент"-ийг ашиглахыг хориглосон. Энэ нь ч нөлөөлсөн байж магадгүй хэмээн тайлбарлаж байгаа юм. Энэ үйлчилгээг авахын тулд 169 юань буюу 27 ам.долларыг халааснаасаа гаргах хэрэгтэй юм байна. Бүхий л төрлийн ухаалаг эд зүйлсийг өөрийн дуут командаараа удирдах боломжтойгоор бүтээжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"XIAOMI" компани дуу хоолойн команд хүлээн авагч системээ танилцууллаа   
Үзсэн: 2479 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй