Шууд Chart

“Гэгээн муза”-д нэр дэвшигчид гэрчилгээгээ гардлаа

2018-04-09 08:51:17

“Гэгээн муза” олон улсын театрын наадамд нэр дэвших уран бүтээлчид гэрчилгээгээ гардан авлаа.

Тус наадмын улаан хивсний ёслол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа тавдугаар сарын 13-нд УДЭТ-т болно.

Хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар тус наадмын дүрэм журамд өөрчлөлт оруулсны дагуу өнгөрсөн жил өнжсөн билээ.

Гэгээн муза наадмыг "Хүүхэд оролцооны бүтээл" болон "Драмын жүжгийн төрөл", "Драмын жүжгийн төрөл", "Хөгжимт жүжгийн төрөл" , "Хүүхдийн жүжгийн төрөл" , "Нэг хэний жүжгийн төрөл"-өөр зохион байгуулах юм байна.

Тус наадамд Монгол, ОХУ, Коссово, Хонконг, БНХАУ-ын ӨМӨЗОрон, АНУ, Аргентин, Украин Улсын уран бүтээлч болон зочин шүүгч оролцоно.

Наадмын нэгдүгээр шатны үзлэгт гадаад, дотоодын нийт 50 гаруй уран бүтээл бүртгэгдэж, 26 бүтээл шалгаран, хоёрдугаар шатанд цомын төлөө өрсөлдөх юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Гэгээн муза”-д нэр дэвшигчид гэрчилгээгээ гардлаа   
Үзсэн: 1135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй