
Олон улсан уран бүтээлчдийн баярын цэнгүүн Монгол Улсад анх удаа боллоо.
Төгс гэгээрсэн их багш Чин Хайн олон улсын нийгэмлэгийн Монгол дахь салбараас уг үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд энэхүү цэнгүүнд Монголын соёл урлагийн салбарын 200 гаруй уран бүтээлч, төлөөлөгчид уригджээ.
Их багш Чин Хай энэ оны нэгдүгээр сард жил бүрийн дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг дэлхий даяар олон улсын уран бүтээлчдийн талархлын өдөр болгохыг санаачилсан байна.
Энэхүү өдрийг нийгэмдээ хайрыг түгээж, баяр баясал хүргэж байдаг уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлэх зорилготойгоор тэмдэглэдэг уламжлал ийнхүү тогтоож байгаа ажээ.
Цэнгүүнд дуучид, жүжигчид, яруу найрагч, зохиолч, хөгжмийн зохиолчид, уран зураачид, уран барималчид зэрэг хүн төрөлхтний амьдралд гэрэл гэгээ нэмж, зүрх сэтгэлийг тайтгаруулдаг салбар салбарын уран бүтээлчид уригдан оролцсон юм.
Баярын ёслолыг нээж “Жонон” хамтлаг морин хуурын чавхдсаар жаврыг үргээн уран бүтээлээ хүргэсэн бол түүний дараа Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын аялгуу, Их багш Чин Хайн шүлэг яруу найргаар амилсан "Багшдаа баярлалаа" дууг Цагдаагийн сүлд чуулгын дуучин Б.Долгормаа өргөн барьсан юм.
Мөн “Нюанс” хамтлаг, уран нугараачид, ЦДБЭЧ-ын уран бүтээлчид мөн уран бүтээлээ хүргэсэн билээ.
Тус нийгэмлэгээс Чин Хай багшийг авьяас билэг нь ундарсан хөгжмийн зохиолч бөгөөд яруу найргийн хэд хэдэн ном гаргаж байсан төдийгүй загварын бүтээлүүд туурвиж, шоугаа Милан, Лондон, Нью-Йорк хотуудад зохион байгуулж байсан хэмээн ярьж байлаа.
Олон улсан уран бүтээлчдийн баярын цэнгүүн боллоо | ||
Үзсэн: 938 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.