Шууд Chart

Тэд “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” хөтөлбөрт хамрагдсан

2018-04-09 09:06:32

Дэлхийн 210 улсын хүүхэд хөлбөмбөгийн спортоор эвлэлдэн нэгдэж, нөхөрлөх боломжийг олгодог “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” хөтөлбөр зургадугаар сард Москва хотод болно.

Тус хөтөлбөрт Монгол улс анх удаа хамрагдаж эх орноо төлөөлөн “Монголын тэмүүлэл” багийн Ш.Эрхэс залуу сэтгүүлчээр, ДМЮ багийн Э.Даринчулуун тоглогчийн хувиар оролцож, дэлхийн 211 орны хүүхэд багачуудтай хамт хөлбөмбөгийн 21 дэх удаагийн ДАШТ-ий нээлтэнд оролцохоор шалгарсан билээ.

Тэд энэ сарын 5-нд Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клуб “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” олон улсын хүүхдийн фестивалийн “Есөн үнэт зүйл”-ийн цом хүртсэн байна. 

“Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” хөтөлбөрийн 2017 оны оролцогчид дуу нэгтэйгээр “Реал Мадрид” клубыг нийгмийн хариуцлагын хүрээнд найрамдал, тэгш байдал, шударга ёс, эрүүл мэнд, энх тайван, үнэнч, ялалт, уламжлал, хүндэтгэл гэсэн есөн үнэт зүйлийн бэлэг тэмдэг болж чадна хэмээн үзжээ. 

Итали, Орос, Испани, Голланд улсуудаас төлөөлөгчид гадна “Газпром” компанийн захирлуудын зөвлөхийн дарга Виктор Зубков “Есөн үнэт зүйл”-ийн цомыг Реал Мадрид клубт гардуулах үйл ажиллагаанд оролцжээ.

Испанийн алдарт клубын сайн үйлсийн төлөөх “Реал Мадрид сан” нь 1988 онд үүсгэн байгуулагдаж, 20 гаруй жилийн хугацаанд нийт 800 мянга гаруй эмзэг давхаргын хүүхдүүдийн боловсролыг дээшлүүлсэн. Уг сан нь одоогоор дэлхий даяар 77 оронд 450 спортын нийгмийн хариуцлагын төсөл хэрэгжүүлж байгаа юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тэд “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” хөтөлбөрт хамрагдсан   
Үзсэн: 1776 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй