Шууд Chart

Бавари Мюнхен таван тойргийн өмнө лигийн аваргын болзлоо хангав

2018-04-09 09:19:18

Европын улсуудын хөлбөмбөгийн лигийн 2017-2018 оны улирал өндөрлөх шатандаа орлоо. Өнгөрсөн бямба гарагт Бавари Мюнхен клуб Аусбург клубын талбайд зочлон дерби тоглолтондоо талбайн эздийг 4-1 харьцаатай хожсон. Ингэснээр Германы Бавари Мюнхен клуб Бундеслигийн 2017-2018 оны улирал өндөрлөхөөс таван тойргийн өмнө лигийн аваргын болзлоо хангалаа.

Баварийн дерби тоглолтын эхний гоолыг зочин баг Бавари Мюнхен клубын хамгаалагч Н.Зюль эхний үеийн 18 дахь минутанд өөрийн хаалганд хийж талбайн эзэд тоглолтыг тэргүүлж эхэлсэн.

Гэхдээ талбайн эзэн Аусбург клубын давамгайлал ердөө 14 минут үргэлжилж зочдоос К.Толиско, Х.Родригез нар гоол оруулснаар тоглолтын 1-р үе зочдын давамгайлал дор өндөрлөсөн. 2-р үед мөн зочдоос А.Роббен, С.Вагнер нар гоол оруулж зочид 4-1 харьцаатай талбайн эздийг буулгаж авсан.

Бавари Мюнхен клубын энэхүү ялалт нь тэдний энэ улирлын 23 дахь ялалт байсан бөгөөд 72 оноотой болж хүснэгтийн хоёрдугаар байранд яваа багаас 20 оноогоор тасарсан. Ингэснээр үлдсэн 5 тоглолтын үр дүнгээс үл хамааран Бавари Мюнхен клуб Германы Бундеслигийн 2017-2018 оны аварга болж байна.

Сүүлийн зургаан улирал Германы лигийн аваргаар тодорч буй Бавари Мюнхен клуб Бундеслигт 28 дахь удаагаа торгон жолоо өргүүлж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Бавари Мюнхен таван тойргийн өмнө лигийн аваргын болзлоо хангав  
Үзсэн: 1749 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй