
Шайбтай хоккейн “Asian challence cup-2018” тэмцээнд Монголын баг анх удаа алтан медаль хүртлээ. Филиппин Улсын Манила хотод дөрөвдүгээр сарын 2-нд эхэлсэн Азийн цомын тэмцээн-2018 тэмцээнд ийнхүү манлайлж, Монголын баг анх удаа Ази тивийн аварга болов.
А.Мэргэн дасгалжуулагчтай, Н.Мишигсүрэн ахлагчтай Монгол Улсын шайбтай хоккейн шигшээ баг 11 жилийн түүхтэй Азийн Challenge Cup тэмцээнд найм дахь удаагаа оролцож байгаа бөгөөд 2013, 2014, 2015, 2016 онд хүрэл медаль хүртэж байсан бол өнгөрсөн онд Тайландын Бангкок хотноо болсон тэмцээнд мөнгөн медаль хүртсэн юм.
Монголын хоккейн шигшээ баг сүүлийн жилүүдэд Ази, тивийн тэмцээнүүдэд амжилттай оролцож, өмнөх жилүүдэд дараалж хүрэл медаль хүртээд байна. Монголын хоккейн холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Б.Жавхлан ажилладаг билээ.
Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулья.
Дасгалжуулагч
А.Мэргэн
Хаалгач:
- №1 Б.Мөнхболд
- №2 Б.Баатархүү
Хамгаалагч:
- №4 З.Батгэрэл
- №10 Б.Болдбаяр
- №12 Э.Энхсүх
- №16 Б.Батбаясгалан
- №22 Г.Тамир
Довтлогч:
- №5 Э.Мөнхзаяа
- №6 И.Гэрэлт
- №8 Б.Эрдэнэсүх
- №9 Ц.Шинэбаяр
- №11 Ч.Батбилгүүн
- №14 Ж.Баярсайхан
- №15 Д.Мөнгөнхуяг
- №17 И.Алтангэрэл
- №18 Н.Мишигсүрэн багийн ахлагч
- №19 П.Батзаяа
- №22 Э.Энх-Амгалан
- №24 Б.Цэрэнбалжир
- №38 Э.Чулуунзориг
Монголын баг анх удаа Ази тивийн аварга болов | ||
Үзсэн: 1101 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.