
Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо.
Сагсан бөмбөгийн спортыг хүүхэд залуучуудын дунд дэлгэрүүлэх, багийн спортыг дэмжих, хүүхэд залуусын бие бялдарыг хөгжүүлэх зэрэг ач холбогдолтой тус лигийн тэмцээнийг Баянзүрх дүүрэг анхлан санаачилж, ийнхүү дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.
Уламжлал болсон энэ удаагийн лигийн тэмцээнд дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 17 сургуулийн эрэгтэй, эмэгтэй нийт 31 багийн 400 орчим тамирчин оролцож байна.
Тэмцээнийг сурагчдын насны онцлогт тохируулж ФИБА-ийн стандартын дагуу зохион байгуулдаг бөгөөд тэмцээнд амжилттай оролцож лигийн аварга болсон баг тамирчид Польш улсын Плоцк хотод зочлон бэлтгэл сургуулилт хийж, тус хотын сурагчдын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийх юм.
Лигийн тэмцээний нээлтийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Г.Болормаа, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт, Засаг дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Б.Наранчулуун, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс, эцэг эх, багш, сурагчдын төлөөлөл оролцсон юм.
Дашрамд дурдахад, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дундах сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваа, Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байх үедээ санаачлан 2013 онд анхны тэмцээнийг хийж байжээ.
Сурагчдын сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээний нээлт болов | ||
Үзсэн: 1740 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.