Шууд Chart

Мал бүхий иргэдэд нүүлгэн шилжүүлэх мэдэгдэх хуудас хүргүүллээ

2018-04-09 11:58:10

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэр дэх мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа малыг зөвшөөрсөн бүс рүү нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж эхлээд байна.

Баянзүрх дүүргийн хувьд хориглосон бүсээс мал гаргах, иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил өнгөрсөн оноос эхэлсэн бөгөөд 2018 оны байдлаар мал аж ахуй эрхлэхийг хориглосон 8 хороонд нийт 3782 тоо толгой мал байгаа юм. Иймд дүүргийн мал бүхий иргэдэд нүүлгэн шилжүүлэх мэдэгдэх хуудас хүргүүллээ. Түүнчлэн мал бүхий иргэдийг мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүс буюу 20 дугаар хорооны Арцатын аманд суурьшуулах төлөвлөгөөг гарган ажиллаж байна.


Мал бүхий иргэдэд нүүлгэн шилжүүлэх мэдэгдэх хуудас хүргүүллээ  
Үзсэн: 1356 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй