
Error loading player: No playable sources found
Морин хуурын чуулгын жил бүр тоглодог уламжлалт тоглолтуудын нэг болох “Novel Melody” тав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг харуулсан шинэ хөгжим, шинэ дуугаралт, шинэ өнгө аяс, агуулга гээд бүгд шинэлэг байдгаараа өвөрмөц тоглолт болдог.
Харин энэ жилийн тоглолт өнгөрсөн дөрвөн жилийн тоглолтоос үзэгчдийн таашаалыг хүртсэн шилмэл бүтээлүүдээс түүвэрлэн хүргэхээр боллоо.
Мөн энэ удаагийн тоглолтыг Морин хуурын чуулгын залуу удирдаач Н.Жигжиддорж удирдан явуулах ба хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” танго сюитийг анх удаа морин хуурын чуулгад тоглож үзэгчдийн хүртээл болгох гэж байна.
Тоглолт энэ сарын 16-нд Улсын Филармонийн концертын их танхимд болно.
Морин хуурын чуулгын “Novel Melody” тоглолт тав дахь жилдээ болно | ||
Үзсэн: 1251 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.