
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 10-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Бөөн цагаан нуурын бөөн эмгэгнэл: Нөхөн сэргээлт нэрээр олборлолт хийхийг хориглосон байна шүү, Г.Батжаргал дарга аа”, “Өвсөөр “өл залгуулагч”-дын хөөрхийлөлтэй амьдрал”, “Барилгын хогийг байшин болгоно”, “Содонд дурлагсад” зэрэг мэдээлэл багтжээ.
“Өдрийн сонин”-ийн өнөөдрийн дугаарт “Газраа чөлөөлсөн компаниудад нийслэлээс хэдэн тэрбумыг төлөх нь тодорхойгүй байна”, “Б.Пүрэвдорж: МАН гэмт хэрэгт холбогдсон хүнээ хамгаалах биш, хариуцлага тооцоод явуул”, “Улаанбаатар- амар амгалангийн бэлгэдэл” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Аав, ээжтэй үрсийн амьдын хагацал харамсалтай”, “АН хэлэлцдэг МАН татгалздаг”, “Оюутолгойн гэрээний талаарх ил эх сурвалжууд”, “Аль нь хууль ёсны холбоо юм бэ” талаарх ярилцлага нийтлэлийг онцолж байна.
“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “Б.Бат-Эрдэнэ: Би бол багийн тоглогч”, “Цемент, арматурын үнэ нэмэгджээ”, “Үндсэн хуулийн өөрчлөлтөд МАН бэлэн үү”, “Леброн Жеймсийн төгсөшгүй баримтууд” гэх мэт мэдээллийн талаар уншиж болно.
“Өглөөний сонин”-оос “Улаанбаатарын түүхийн төгсгөл буюу Энхтайваны өргөн чөлөөний гүүр”, “Сергей, Юлия Скрипальд шинэ нэрээр АНУ-д амьдрах санал тавьжээ”, “Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэнэ” гэх мэт нийтлэл, сурвалжлагыг уншиж болно.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 801 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.