Шууд Chart

Наагий тоглолтоо хийнэ

2018-04-10 09:46:27

“Come Fly with me” тоглолт дуучин Наагийгийнх. Тэрбээр энэ сарын 14-нд шилдэг дуунуудаа дуулхаас гадна дэлхийн жазз свинг хөгжмийн төлөөллүүдийн шилдэг бүтээлийн дээжээс хүргэх юм байна.

Тоглолтонд ирсэн хүн бүр жазз хөгжмийн яруу тансагийг мэдрэхийн сацуу "The Corporate Hotel and Convention Centre"-ийн дуу дүрсний гайхамшигийг үзүүлэх аж.

Тоглолтод "Баян Монгол" биг бэнд & стрингс, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог, поп дива С.Наран, дуучин Ц.Хулан, Ж.Ариунжаргал нар оролцоно. Түүнчилэн Герман Улсаас Martin Zenker, Vincent Eberle нар Come Fly with me тоглолтыг зорин ирэх гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Наагий тоглолтоо хийнэ  
Үзсэн: 924 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй