Шууд Chart

’Манай хороо-Миний гудамж’’ аяны дэд ажлын хэсэг хуралдлаа

2018-04-10 10:43:39

Тус аян энэ оны 10 дугаар сарыг хүртэл үргэлжлэх бөгөөд Гудамж, зам талбайг тохижуулах, Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, Байгууллага, аж ахуй нэгжийн гадна хаяг, хаягийн байгууламжийг холбогдох журамд нийцүүлэх, Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах, Гудамж, зам талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, Инженерийн шугам сүлжээ дэд бүтцийг сайжруулах гэсэн үндсэн 6 чиглэлээр явагдаж байгаа билээ.

Тэгвэл уг хуралдаанаар аяны хүрээнд дүүргийн хэмжээнд өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлуудаа тайлагнаж, цаашид хэрэгжүүлэх ажлаа төлөвлөж,  боловсруулсан юм. Түүнчлэн дүүргийн Засаг даргын орлогч, Манай хороо-Миний гудамж аяны ажлын хэсгийн ахлагч Т.Батцогт хороодын Засаг дарга болон Нийтлэг Үйлчилгээний газруудад тус аянтай холбогдуулан заавар, зөвлөгөө өгч ажиллалаа.


’Манай хороо-Миний гудамж’’ аяны дэд ажлын хэсэг хуралдлаа  
Үзсэн: 842 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй