
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилгаар 2014 оноос эхэлсэн “Оюутан цэрэг” хөтөлбөр 2017 оноос “Оюутан цэрэг” сургалт болж өргөжин өдгөө тав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Энэ хүрээнд тус сургалтын нээлтийн арга хэмжээг өнөөдөр Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд зохион байгууллаа. Уг төвийн сурагчдаас эрүүл мэнд, бие бялдар, сурлагийн чанараараа тэргүүлсэн 10 сурагч “Оюутан цэрэг” сургалтад хамрагдаж байгаа юм.
Эдгээр сурагч “Цэргийн ерөнхий бэлтгэл”-ийн сургалтад энэ сараас ирэх зургадугаар сарын хооронд өөрийн сургуульдаа хамрагдаж, дараагийн шатны сургалт буюу “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” сургалтад зургаагаас наймдугаар сарын хооронд Баянхонгор аймгийн Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид үргэлжлүүлэн алба хаана.
Тус төвийн 10 оюутан цэргийн алба хааж цэргийн ерөнхий эрдэмийг үзэхээр боллоо. Ингэснээр батлан хамгаалах бэлтгэлжилтэй оюутны тоо нэмэгдэх давуу талтай юм.
Мөн оюутан цэрэг сургалтад хамрагдсанаар их дээд сургуулиа төгссөний дараа төрийн албанд ажиллах боломж нээгддэг юм. Нэг жилийн цэргийн бэлтгэлийг оюутнууд 60 хоногийн хугацаанд хаах юм.
“Оюутан цэрэг” сургалтын нээлт Өвөрхангай аймагт боллоо | ||
Үзсэн: 1396 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.