Шууд Chart

Дэлхийд анх удаа автомат удирдлагын системээр хангагдсан усан тээврийн компани байгуулна

2018-04-10 12:13:28

Улс орны эдийн засаг, хөгжлийн тулгуур худалдааны тээвэрлэлтээс шууд хамаардаг. Энэ ч үүднээсээ далай, тэнгисийн усан тээврийн салбарын  үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд улам нэмэгдсээр байна. Харин энэ салбарт цоо шинэ үйлчилгээ үзүүлэх зорилготойгоор шинэ төрлийн компани байгуулах гэж байна.

Энэ нь Норвеги улсад байгуулах гэж буй “MASSTERLY” нэртэй компани юм. Тус компанийн хөлөг онгоцууд автомат удирдлагын системээр хангагдсан дэлхийн хамгийн анхны тээвэрлэгч хөлөг онгоц болно гэдгийг онцолсон байна.

Өнгөрсөн оны тавдугаар сард Норвегийн “Яара Биркэлэнд” ачааны хөлөг онгоцыг шинэчлэн, цахилгаан хөдөлгүүртэй болгон тоноглоно гэж мэдэгдэж байсан. Улс орнуудын хооронд далайн тээврийг шинэ түвшинд хөгжүүлэх зорилгын хүрээнд цахилгаанаар ажилладаг ачаа тээврийн хөлөг онгоц бүтээх төсөл юм. Түүнчлэн дэлхийд хамгийн анхны автомат жолоодлоготой хөлөг онгоцыг салбартаа нэвтрүүлэгч компани болгохоор төлөвлөж байгаа гэжээ.

“Яара Биркэлэнд” хөлгийг Норвегийн “Яара” химийн компани болон “Конгсбэрг технологийн компани мөн “Уилхэлмсэн” хөлөг онгоц үйлдвэрлэлийн компанитай хамтран бүтээх гэж байгаа гэж мэдээлжээ. Ингэснээр “MASSTERLY” компани шинэ загварын эко хөлөг онгоц үйлдвэрлэх, хөгжүүлэх, далайн тээвэрт гарахдаа бүрэн бие даасан удирдлагын системээр хангагдсан ачаа тээврийн хөлөг онгоцны компани болно гэж онцолжээ.

Сансрын хиймэл дагуулын тусламжтайгаар тус хөлгийг алсаас хянах, шаардлагатай тохиолдолд удирдлах хүртэл үйлдлийг хийх боломжтой болно гэсэн байна. Ирээдүйн далай, тэнгисийн ачаа тээврийн салбарт шинээр мэндлэх гэж байгаа энэ компани Шведийн Лисакер хотод байрлах бол төслийн ажил энэ оны наймдугаар сараас хэрэгжиж эхлэх аж. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийд анх удаа автомат удирдлагын системээр хангагдсан усан тээврийн компани байгуулна   
Үзсэн: 2304 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [64.119.23.xxx] 2018-04-10 15:29
наана чинь монголчууд гар ажиллагаатай робот зохиох гэж байхад илүү юм бичих юм

Бидэнтэй нэгдээрэй