
Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо болон Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулсан “Супер дээд лиг”-ийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт өндөрлөлөө.
Тэмцээний хэсгийн болон медалийн төлөөх шийдвэрлэх тоглолт Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болсон юм.
“Супер дээд лиг”-ийн тэмцээнд “Ховд шонхорууд” түрүүлж аваргын цомыг хоёр дахь удаагаа хүртсэн бол “СХД Тэнүүн-Өлзий” баг мөнгөн медаль хүртэв. Лигийн хүрэл медалийн төлөөх тоглолтод “Улаанбаатар Blue Dragon” баг, “Баянгол дүүрэг Mongolians” багууд үлдэж байлаа.
Шийдвэрлэх энэ тоглолтод “Blue Dragon” баг илүүрхэж, медальт байранд шалгарсан юм.
“Ховд шонхорууд” түрүүлж, аваргын цомыг хоёр дахь удаагаа хүртлээ | ||
Үзсэн: 1299 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.