
Дэлхийн залуучуудын олимпийн их наадам ирэх аравдугаар сарын 6-18-нд Аргентиний нийслэл Буэнос-Айрест хотод болно.
Анхны залуучуудын зуны олимпийг 2010 онд Сингапурт зохион байгуулж байсан бол удаах нь БНХАУ-ын Наньжинд болсон юм.
Тэгвэл гурав дахь наадам одоогоос таван сар гаруйн араа Аргентинд зохион байгуулагдах гэж байна.
Монголын өсвөрийн шигшээ багийн тамирчид төрөл бүрт тус наадмын эрхийн төлөө өрсөлдөж байна.
Энэхүү наадмаас Монголын баг тамирчид 2010 онд чөлөөт бөхийн төрөлд Б.Батцэцэг, гимнастикийн харайлтын төрөлд Г.Эрдэнэболд нар алт, жүдо бөхийн холимог багийн төрөлд О.Дөлгөөн хүрэл медаль хүртэж байлаа.
Хоёр дахь наадам урд хөршид болоход чөлөөт бөхийн охидын 46 кг-ын жинд Б.Дөлгөөн мөнгөн медалийн эзэн болж, Монголын багийн медалийн буухиаг үргэлжлүүлсэн юм.
Наньжины наадамд хүндийг өргөлтийн тамирчин Б.Анхцэцэг шагналт IV байр эзэлж байв. Тэрбээр өнгөрсөн онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс огцом өргөлтөөр хүрэл медаль хүртэж, түүхэн амжилт үзүүлсэн удаатай.
Дэлхийн залуучуудын олимпийн наадам Аргентинд болно | ||
Үзсэн: 1019 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.