Шууд Chart

Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн 12 их, дээд сургууль оролцоно

2018-04-12 09:26:52

"Их цэвэрлэгээний 90 минут’" уриатай 4 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулагдах бүх нийтийн их цэвэрлэгээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиуд нэгдэн оролцохоор болсон билээ. 

Иймд их, дээд сургуулийн удирдлагуудад дүүргийн Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт болон Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Отгонхүү нар цэвэрлэгээг хэрхэн зохион байгуулан оролцох талаар заавар, зөвлөгөө өглөө. 

Тухайлбал энэхүү их цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ШУТИС-ийн Бизнесийн сургууль, Улаанбаатар Их Сургууль, ОТИС, Газарчин дээд сургууль, Засагт хан дээд сургууль, СЭЗИС, ‘’Эм Ай Ю’’ дээд сургууль, БХИС зэрэг нийт 12 их, дээд сургуулийн багш, оюутнууд оролцохоор болсон юм. Үүний дагуу дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсээс цэвэрлэгээ хийгдэх газрын маршрутын зургийг гаргаж, танилцууллаа.


Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн 12 их, дээд сургууль оролцоно  
Үзсэн: 1261 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй