Шууд Chart

З.Түмэнжаргал агсны 65 насны ойд зориулж “Монголын тал нутаг” тоглолт болно

2018-04-12 09:34:41

Дууны шүлгийн нэрт мастер, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч З.Түмэнжаргалын 65 насны ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд “Монголын тал нутаг” хүндэтгэлийн тоглолт зохион байгуулах аж. Энэ талаар түүний гэр бүлийнхэн өнөөдөр мэдээлэл хийсэн юм.

“Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг”, “Багш та”, “Сургууль минь баяртай” зэрэг уран бүтээлээр нь бид түүнийг сайн танина. Тоглолтыг дэлхийн сонгодог урлагийн тайзнаа амилсан “Монголын тал нутаг” дуугаар нь нэрлэжээ.

Түүний охин Т.Дөлгөөн “Миний аав дөрөвдүгээр сарын 16-нд төрсөн. Энэ өдөр манай гэр бүлийн баярын өдөр байдаг. Харин бид энэ жил ард түмэндээ үнэлэгдсэн аавынхаа төрсөн өдрийг ард түмэнтэйгээ тэмдэглэхийг хүслээ. Энэ өдөр аавынхаа нэрэмжит сангийн шавыг тавина. Мөн энэ сарын 18-нд “Монголын тал нутаг” хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна. Тоглолт Соёлын төв өргөөнд болох бөгөөд эхлэхээс хоёр цагийн өмнө бид түүний талаар өгүүлэх гэрэл зургийн үзэсгэлэн гаргана. Энэ үед аавын найз, шавь нар нь уулзаж, дурсамж хөөрөлдөх боломж нээгдэнэ гэж үзэж байна” гэж тодотгосон юм.

Мөн хүндэтгэлийн тоглолтод Ардын жүжигчин А.Долгор, гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс, Б.Сарантуяа нарын зэрэг Монголын урлагийн сор болсон уран бүтээлчид оролцохоос гадна Францын Migga&Co хамтлаг урилгаар оролцох ажээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

З.Түмэнжаргал агсны 65 насны ойд зориулж “Монголын тал нутаг” тоглолт болно  
Үзсэн: 1006 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй