Шууд Chart

“Говийн гайхамшигт-6” санаачилгын зохицуулах зөвлөлийн анхдугаар хуралдаан Говь-Алтайд боллоо

2018-04-13 12:20:04

Говийн зургааг таниулах арга хэмжээ санаачилгын зохицуулах зөвлөлийн анхдугаар хуралдаан Говь-Алтайд боллоо.

Үүнд Монгол орны говийн экосистемийн гол төлөөлөгч хавтгай, хулан, мазаалай, тахь, хар сүүлтий, бөхөн зэрэг зургаан амьтныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын  байгууллага, Дэлхийн байгал хамгаалах сан, Говь-Алтай,  Баянхонгор, Завхан, Ховд, Өмнөговь аймгийн холбогдох албаны хүмүүс болон эрдэмтэн судлаачид оролцлоо.

2016-2017 онд Дэлхийн байгаль хамгаалах сангийн “Монгол дахь” хөтөлбөрийн газар, Говь-Алтай аймгийн санаачилгаар 2016 онд Монгол оронд анх удаа зохион байгуулж, тахийн талын тунхаг бичиг уулзалтуудаараа гаргасан байна.

Говийн зургаан амьтан  тус бүрдээ экосистемдээ гүйцэтгэх үүрэгтэй. Сүүлийн жилүүдэд аймгийн хэмжээнд байгаль амьтан хамгаалах чиглэлээр томоохон төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүд хэрэгжиж, үр дүнгээ өгсөөр байна.

Тухайлбал мазаалай хамгаалах төсөл, хавтгай хамгаалах төсөл, монгол бөхөн, тахь сэргэн нутагшуулах төслүүдийг дурьдаж болно. Эдгээр төсөл нь зөвхөн тухайн амьтандаа зориулагдах бус орон нутгийн иргэдэд тулгуурласан хамгааллын систем, тэдний амжиргааг дэмжих үйл ажиллагааг хослуулан хэрэгжүүлж байдгаараа ач холбогдолтой юм.

Говь-Алтай аймгийн нутагт дээрх ховор, нэн ховор амьтад болох Монгол оронд нутагшиж буй тахийн 20 гаруй хувь, мазаалай баавгайн 90 хувь, хавтгай тэмээний 80 хувь, Монгол бөхөнгийн 80 гаруй хувь оршин амьдардагийн зэрэгцээ хулан, хар сүүлт зээрийн нилээдгүй тархац нутаг хамрагддаг нь говь, цөл тал хээр, цөлийн бүсийн чухал зангилаа, говийн гайхамшигт зургаан амьтан бүгд байдаг цор ганц аймаг юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Говийн гайхамшигт-6” санаачилгын зохицуулах зөвлөлийн анхдугаар хуралдаан Говь-Алтайд боллоо  
Үзсэн: 3055 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй