Шууд Chart

"KUGEL" нэртэй шинэ загварын мини автомашин танилцууллаа

2018-04-14 14:00:00

Автомашин үйлдвэрлэгчид шинэ загварын уралдааны авто хүлгүүдээ танилцуулсаар байна. Дэлхий дахинд "HIMERE" нэртэй уралдааны автомашиныг танилцуулж байсан зохион бүтээгчид энгийн мини загвартай автомашин бүтээж үүнийгээ олон нийтэд танилцуулсан байна.

Цахилгаан хөдөлгүүртэй автомашиныг худалдан авах хэрэглэгчийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад улам нэмэгдсээр байна. Энэ хүрээнд эко тээврийн хэрэгсэл бүтээх, түүнийгээ зах зээлд олноор нь нэвтрүүлэх их өрсөлдөөн бий болоод байгаа билээ. Эдгээрийн нэг нь "KUGEL" нэртэй мини автомашин юм. Зах зээлд 9.5 мянган евро буюу ойролцоогоор 11.756 ам.долларын үнэ ханштайгаар энэ жилээс худалдаалагдаж эхэлнэ гэжээ.

Хамгийн гол зүйл бол батарейны асуудал байдаг. Тэгвэл энэ эко автомашин нэг удаагийн бүрэн цэнэгээрээ 180-220 км зам туулах боломжтой юм байна. Зохион бүтээгчид нь 2.7 метрийн урттай гэж онцолсон байна. Их хотын авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцох зориулалтын энэ автомашиныг Испанийн Малага хотод үйлдвэрлэж, салбарт нэвтрүүлэхээр төлөвлөж буй юм байна.

Ерөнхий гаднах хэлбэр загвар, өнгө будгийг Деяан Ристов гэгч эрхэм хийсэн гэжээ. Худалдаанд хоёр төрлийн загвартайгаар борлуулагдана. Эхнийх нь хоёр хүний суудалтай бол харин хоёр дахь нь зургаан хүний суудалтай юм байна.

Нэг зүйлийг онцлоход, жолоочийн суудал нь гол хэсэгтээ байрлана гэсэн юм. Харин хоёр зорчигч нь ар талын хэсэгт байх юм байна. Энэ автомашин 3.3 килловаттын цахилгаан хөдөлгүүртэй. Бүрэн хэмжээний цэнэгээ ердөө 20 минутын дотор авна гэж танилцууллаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"KUGEL" нэртэй шинэ загварын мини автомашин танилцууллаа   
Үзсэн: 1842 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй