Шууд Chart

"XIAOMI" компани тоглоомчдод зориулсан ухаалаг гар утас худалдаанд гаргажээ

2018-04-16 14:10:37

БНХАУ-ын ухаалаг гар утас үйлдвэрлэгч "XIAOMI" компани компьютер тоглоомчдод зориулан “BLACK SHARK” нэртэй ухаалаг гар утас бүтээсэн талаараа өмнө нь танилцуулж байсан. Тэгвэл тоглоомчдод зориулагдсан энэхүү өндөр хүчин чадалтай гар утас зах зээлд 480-560 ам.долларын үнэтэй худалдаалж эхэлсэн байна.

Сүүлийн үед ухаалаг гар утас үйлдвэрлэгчид болон компьютер үйлдвэрлэгчид компьютер тоглоом сонирхогчдод зориулан тусгай зориулалтын өндөр хүчин чадалтай гар утас болон компьютер бүтээх болсон. Энэ салбарт Хятадын томоохон компаниудын нэг болох "XIAOMI" компани ч нэгдээд байна.

Хүчин чадал, үзүүлэлтийн талаар гайхалтай болсон хэмээн онцолж байгаа юм. Өөртөө Снейпдрагон 845 процессортой, шуурхай санах ойн багтаамж буюу рам нь 6 гегабайт болсон бол санах ойн багтаамж нь 64 гегабайт болсон. Нэмэлтээр санах ойн багтаамжийг өсгөх боломжтой аж.

Түүнчлэн нэмэлтээр "Шарк Гэйм Пад" нэртэй тусгай зориулалтын суурилуулагч хэрэгсэлтэй болсон. Энэ нь гар утсыг тоглоомын консоль мэт харагдуулах юм байна. Мэдээж тоглох боломжийг илүү өргөн болгож өгч байгаа аж. Тоглоход илүү хялбар, тухтай амар байх болно гэжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"XIAOMI" компани тоглоомчдод зориулсан ухаалаг гар утас худалдаанд гаргажээ   
Үзсэн: 1897 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй