
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 41, эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн УАШТ хэдхэн хоногийн өмнө болжэ өндөрлөлөө.
Энэ удаагийн тэмцээнд 28 байгууллагын 330 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.
"Сүлд" биеийн тамир спортын хорооноос нийт 14 тамирчин оролцсоноос эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд "Сүлд" биеийн тамир спортын хорооны тамирчин, мастерс тэмцээний аварга, ОУХМ Г.Хэрлэн гурав дахь удаагаа аваргаллаа.
Мөн 73 кг-ийн жинд ОУХМ Ц.Цогтбаатар алтан медаль, 81кг-ийн жинд Азийн наадмын аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тавдугаар байрын шагналт О.Ууганбаатар алтан медаль, -100 кг-ийн жинд ОУХМ Л.Отгонбаатар алтан медаль, +100 кг-ийн жинд "Сүлд" биеийн тамир спортын хорооны дарга А.Давааням мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд Э.Энхрийлэн мөнгөн медаль тус тус хүртэж, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв дасгалжуулагчтай "Сүлд" биеийн тамир спортын хорооны тамирчид багийн дүнгээр тэргүүн байр эзэлсэн байна.
"Сүлд"-ийн тамирчид багийн дүнгээр тэргүүлэв | ||
Үзсэн: 762 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.