Шууд Chart

“5ive Tones” тоглолт дахин эгшиглэнэ

2018-04-19 08:34:43

Нийслэлийн “Улаанбаатар” чуулга 2016 онд үндэсний болон цахилгаан хөгжмийн зэмсгийг хослуулан шинэлэг өнгө төрх бүхий “5ive Tones” тоглолтыг өөрийн тайзнаа амжилттай зохион байгуулсан.

 

Энэхүү тоглолтонд “Авьяаслаг Монголчууд” шоуны шүүгч, хийл хөгжимчин Ч.Дэлгэрцэцэг, ятга хөгжимчин Н.Отгончимэг, ёочин хөгжимчин Х.Бархүү, лимбэ хөгжимчин Б.Мягмарцэрэн, эвэр бүрээ хөгжимчин О.Чинбат, “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, цахилгаан хөгжмийн “FIX” хамтлагтай хамтран дэлхий даяар нэгэнт танигдсан, сэтгэлд хоногшсон дууны болон классик хөгжмийн бүтээлүүдийг шинэчилсэн найруулгаар тоглож үзэгч олны талархлыг хүлээж чадсан билээ.

Тэгвэл тэд энэ сарын 21, 22-нд “5ive Tones-2” тоглолтоо үзэгчиддээ өргөн барих гэж байна.

Тоглолтонд оролцох уран бүтээлчид: 

  • Морин хуур хөгжимчин     А.Мөнгөн /МУСТА/
  • Их хуур хөгжимчин            Б.Эрхэмбаяр /МУСТА/
  • Ятга хөгжимчин                  И.Эгэлханд
  • Ёочин хөгжимчин               Ч.Марал-Од
  • Шанз хөгжимчин                 Б.Гэрэлтуяа
  • “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, Улаанбаатар чуулгын бүжигчид

Тоглох хөгжмийн төрлүүд:

  • Рок – поп
  • Классик
  • Модерн
  • Фолк мюзик

Тоглолтыг зохион байгуулах баг:
Ерөнхий найруулагч                                    Р.Мөнхсайхан /МУСТА/
Хөгжмийн зохиолч, продюсер                   О.Чинбат /МУСТА/
Туслах найруулагч                                        П.Урнаа /МУСТА/

Дууны инженер                                             Ц.Батцэнгэл
Маркетингийн менежер                              Л.Одгэрэл, М.Энхтуул
Дизайнер                                                        Г.Чимэд
Тайзны ахлах мэргэжилтэн                        Ц.Гангантөгс

Нийтэлсэн: У.Баярсайхан

“5ive Tones” тоглолт дахин эгшиглэнэ  
Үзсэн: 867 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй