Шууд Chart

"Нэг бүс-Нэг зам" төслийн хүрээнд болох наадамд 493 тамирчин 238 медалийн төлөө өрсөлдөнө

2018-04-19 11:28:47

Монгол-БНХАУ-ын найрамдалт хамтын ажиллагааны 70 жилийн түүхэн ойн хүрээнд "Нэг бүс-Нэг зам" төслөөр "Гранд Чайна Спортс" компанийн нэрэмжит хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам ирэх тавдугаар сарын 29-31-нд Улаанбаатар хотноо болно.

Энэ наадамтай холбоотой зарим мэдээллийг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, "Гранд Чайна Спорт" компани, Монголын паралимпийн хорооны удирдлагууд өгөв.

Анхдугаар наадам спортын найман төрөлд 493 тамирчин 238 медалийн төлөө өрсөлдөх юм.

Наадмыг зохион байгуулснаар 2024 оны паралимп, 2025 оны дифлимпийн наадам, 2023 онд болох тусгай олимпийн зуны наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг бэлтгэхэд чиглэж байгаа гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Нэг бүс-Нэг зам" төслийн хүрээнд болох наадамд 493 тамирчин 238 медалийн төлөө өрсөлдөнө  
Үзсэн: 638 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй