
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дөрөвдүгээр сарын 21 буюу өнөөдөр “Их хотын их цэвэрлэгээний 90 минут” уриатайгаар бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд МҮОНРТ-ийн хамт олон ч өөрийн байгууллагынхаа ойр орчмын хог хаягдалыг цэвэрлэж, дээрх уриаг дэмжлээ. Уг байгууллага нь ойр орчимоо цэвэр байлгахын тулд жил бүрийн хавар их цэвэрлэгээ хийдэг билээ.
Өнөөдрийн бүх нийтийн их цэвэрлэгээний нээлт 10:30 цагт Сүхбаатарын талбайд болсон бөгөөд 11:00-12:30 минутын хооронд нийслэлийн хэмжээнд өрнөж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн харьяа газар, агентлагийн бүх ажилтан албан хаагч, ЕБС-ийн “Эко клуб”-ын сурагчид, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн ажилтан, албан хаагчид болон үйл ажиллагааг сурталчилахаар автомашины болон мото спорт, ууланд авирагчдын клубууд оролцов.
Цэвэрлэгээний ажил дараах таван чиглэлээр зохион байгуулагдаж буй.
- Гудамж, зам талбай, голын ай сав газар, төмөр замын хамгаалалтын зурвас газрын хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийг эрчимжүүлэх
- Гудамж зам талбайн сандал, хогийн сав, хайс хашлага, гэрэлтүүлгийн шон, хөшөө, баримлыг угаах, засварлах
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг, мэдээллийн байгууламжуудыг буулгах
- Байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийн өнгө үзэмжийг сэргээж, угаах
Их цэвэрлэгээний 90 минутыг 11:00 цагаас тоолж эхлэх ба энэ хугацаанд ААН, байгууллагуудыг үйл ажиллагаагаа түр зогсоож, хотоо цэвэрлэх ажилд нэгдэхийг уриалж байна.
Мөн энэхүү 90 минутын хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг их гэрлээ асааж, 11:00 цагт дуут дохиогоо гурван удаа өгч их цэвэрлэгээнд нэгдэхийг уриалсан юм.










МҮОНРТ-ийн хамт олон “Их хотын их цэвэрлэгээний 90 минут”-д нэгдлээ | ||
Үзсэн: 1170 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.