Шууд Chart

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлцгээе

2018-04-23 09:02:08

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд энэ амралтын өдрүүдэд Дархан цаазат ''Богд хан'' уулын ой, хээрийн түймэр гарах эрсдэлтэй бүс газруудад урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангуулах талаар хяналт тавьж, зурагт хуудас, сурталчилгааны материал тарааж, сэрэмжлүүлэг хүргэн ажиллав.

Тухайлбал Төр хурхын ам, Цэцээ гүн, Манзуширын аялалын маршрутын дагуу аялаж, алхаж буй иргэдэд Галын аюулгүй байдлын тухай хууль, Ойн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг сурталчилж ажилласан байна.


Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлцгээе  
Үзсэн: 968 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй