
Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 23-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.
"ӨНӨӨДӨР" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “С.Жанар: Хөх тэнгэрт үргэлж хөвж явах юм шиг боддог байж”, “Ипотекийг бут цохисон “хувь лизинг”-ийн сүүдэр”, “Р.Давааням: Эрчим хүчний салбарт тууштай шинэчлэл хийж, ухаалаг системтэй болох ёстой”, “Монголын спортод хос морьтой эрхэм” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.
“ӨДРИЙН СОНИН”
Уг сонины энэ өдрийн дугаарт “Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эмч нарыг “үйлдвэрлэдэг” АШУҮИС-ийн нэг өдөр”, “Л.Оюун-Эрдэнэ: Оюу толгойн гэрээ тоглоом биш”, “Элэгний эмгэгүй Архангай төслийн I шатанд 2300 иргэн элэгний С вирусгүй болжээ”, “268 мянган тонн нүүрсний хэргийг АТГ шалгаж байна” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Даварсан сайд Б.Батзоригт даруулга хэрэгтэй байна”, “Д.Бямбасүрэн: Улсын эрдэнэсийн сангийн цоожийг бурхан дархалж, түлхүүрийг нь геолигичид тааруулдаг” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Монгол Улсын 108 дахь генерал Ч.Магсар”, “Ч.Ганхуяг: Зөв хандлагатай манлайлагчийн орон зай эзэнгүй байна”, “С.Зориг агсны 56 насны өмнө ба хойно”, “Ч.Гулнар: Дэлхийн номын өдрийг өргөн цар хүрээтэй тэмдэглэх учиртай”, “С.Мөнхбат: Аварга хүний цол, нэр хүндэд олны зүтгэл, соёлын үнэт зүйл шингэсэн байдаг юм” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.
"ӨГЛӨӨНИЙ СОНИН”
Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Эдийн засгийн өгөгдөл ба “Эдийн засгийн хоригдлууд”, “Фэйсбүүкчид ээ, цагдаатай хамтрч “Ангуучдыг агная”, “Ким Чен Уны урхи буюу цагаан ордныхон түүний мэдэгдэлд итгэхгүй байна”, “У.Хүрэлсүх: Сөрөг хүчний гаргасан шүүмжлэл саналыг ажил хэрэг болгохын төлөө хамтарч ажиллана”, “Хар ус ба шингэн алт” гэх мэт мэдээлэл багтсан байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 816 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.