Шууд Chart

Б.Мөнгөнсаран БНХАУ-ын боксчинг ялж, залуучуудын ДАШТ-д оролцохоор боллоо

2018-04-25 13:41:55

Тайландын нийслэл Бангкокт боксын залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн  үргэлжилж байна.

Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Б.Мөнгөнсаран Хятадын боксчинг хожиж, дараагийн тойрогт шалгарснаар залуучуудын ДАШТ-д оролцох эрхтэй боллоо. Хятадын тамирчинг тус тэмцээнд түрүүлнэ гэж таамаглаж байсан ч Монголын тамирчинд хожигдож, тэмцээнээ өндөрлүүлсэн нь тус тэмцээний гол шуугиан болоод байна.

Мөн эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Э.Мичидмаа Вьетнамын тамирчин ялж, хүрэл медалийн болзол хангаад байна. Тэрбээр маргааш Казахстаны тамирчинтай мөнгөн медалийн төлөө тулалдана.

Өчигдөр эрэгтэйчүүдээс 60 кг-ын жинд О.Тулга хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх тулааныг Киргизстаны тамирчинтай хийж, ялалт авлаа.

Манай тамирчин маргааш Энэтхэгийн тамирчинтай мөнгөн медалийн төлөө тулалдана.

Тайландын Бангкокт болж буй боксын залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Пүрэв-очир, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбат нарын удирдлага дор нийт есөн тамирчин өрсөлдөж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Мөнгөнсаран БНХАУ-ын боксчинг ялж, залуучуудын ДАШТ-д оролцохоор боллоо  
Үзсэн: 925 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй