
Түүний тухай Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Батсүх нэгэнтээ "Дууг дуулах шиг дуулдаг, урлаж мэтгэж дуулдаг дуучин..." хэмээн ярьсан нь бий.
2000-аад оны эхээр Монголын нийтийн дууны урлагт өөрийн гэсэн мөртэй, нэртэй хөл тавьсан дуучин бол яах аргагүй Чулууны Батцэнгэл юм.
Оюутан ахуй цагтаа томчуудын хааяахан шүүрч дуулдаг С.Мөнхбатын хөгжим, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч З.Түмэнжаргалын шүлэг "Хоёр буурал" хэмээх сайхан дууг дуулснаар олны анхааралд өртсөн гэдэг.
Түүний дараахан урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэд-Одын "Хүүдээ" дууг дуулснаар "хүүдээ"-гийн Батцэнгэл хэмээн дуудагдаж эхэлсэн билээ. Түүний урын санд Монголын ард түмний мэдэх олон арван гайхалтай дуу бий.
Тодруулбал "Дорнын намуухан Отгонтэнгэр", "Отгон тэнгэр шүтээн минь", "Эхийн сэтгэл", "Тоодгор багын нутаг", "Ай чи минь хаа явна", "Охиндоо", "Бүүвэй үр минь", "Дөрвөн улирлын өнгө" гэх мэт.
Тэрбээр энэ баасан гарагт “Улаанбаатар палас”-ын концертын их танхимын тайзнаас "Очирваань гэрэлтэх цагаар" уран бүтээлийн цэнгүүнээ зохион байгуулах гэж байна.
Мэдээж уулнаа гараад буух шиг нэг тийм сайхан мэдрэмжийг, сэтгэлийн наран дүнхийн мандах шиг өөр бас торгон авшигийг энэ тоглолтоос хүртэх болно гэж найднам.
Учир нь тэр Отгонтэнгэр хайрхнаа өргөсөн олон сайхан дууг дуулах юм.
Ч.Батцэнгэл тоглолтоо нөгөөдөр хийнэ | ||
Үзсэн: 1032 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.