Шууд Chart

“Яг түүн шиг” шоунд жүжигчин С.Тэмүүжин оролцоно

2018-04-26 12:05:58

Боловсрол” суваг телевиз “Эндемол шайн” группийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг Монголд гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Нэвтрүүлгийн шинэ улирлын дугаар тун удахгүй цацагдана.
“Яг түүн шиг III” шоу нэвтрүүлэгт оролцох найман оролцогчийг танилцуулж эхлээд байна.
Энэ жилийн нэвтрүүлэгт “Эмоци” продакшны жүжигчин С.Тэмүүжин оролцох юм. Тэрбээр “Яг түүн шиг” байхын тулд жүжигчин хүн илүү давуу талтай гэж бодож байна. Би өөрийгөө 100 хувь дайчилж сонгогдсон дүрээ илүү адилхан дуурайхын төлөө хичээж оролцоно” гэв.
Мөн "Sweetymotion" хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, загвар өмсөгч, модель Ж.Энэрэл, ая зохиогч Б.Нацагдорж /Naki/ нар оролцох аж.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Яг түүн шиг” шоунд жүжигчин С.Тэмүүжин оролцоно  
Үзсэн: 2033 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй