Шууд Chart

“Монголын сая өдөр” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

2018-04-26 12:16:26

"Чулуун шаштир" ТББ-аас зохион байгуулж буй найруулагч Б.Баярын “Монголын сая өдөр” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ.

Тэрбээр үзэсгэлэнгээ нээж “Энэ бол дэлхийн хүн төрөлхтний өв. Алдарт Пикассо хадны зургийг хараад “Бурхан минь, бидний үеийн урлаг чинь өмнөхөөсөө хоцорсон юм байна” гэж дуу алдсан гэдэг. Энэ бол хадны зурганд ганцхан өгүүлбэрээр өгсөн маш оновчтой тайлбар. Түүх байхгүй бол үндэстэн мөхнө гэдэг. Өвөг дээдсээс өвлүүлж ирсэн урлагийн гайхалтай бүтээлийг таалан сонирхоно уу” хэмээн ярилаа.

Үзэсгэлэнд Ховд, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Өмнөговь, Архангай аймгийн газар нутагт байрлах хадны зургуудыг дэлгэжээ.

Нийтдээ 3000 гаруй зургийн дээжээс эмэгтэйчүүд, шашин шүтлэг, ахуй, цэрэг дайн, мал аж ахуй зэргээр төрөлжүүлэн олны хүртээл болгоод байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Монголын сая өдөр” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ  
Үзсэн: 953 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй