
МҮОХ-оос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчин, багийг алдаршуулах, спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор "Сарын шилдэг тамирчин"-ыг спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулга явуулан тодруулж байгаа билээ.
Энэ дагуу өнгөрөгч гуравдугаар сарын шилдэг тамирчны шалгаруулалт дөрөвдүгээр сарын 9-22-ны хооронд үргэлжилж, Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхоныг нэрлэжээ.
Тэрбээр гуравдугаар сард Кыргызстан Улсын нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдсан чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэн, аварга болсон юм.
Түүнтэй хамгийн хүчтэй өрсөлдөөнийг ОХУ-ын Екатеринбург хотноо явагдсан жүдогийн их дуулга тэмцээнд түрүүлсэн амжилтаараа хоёр дахь сардаа дараалан энэ шалгаруулалтанд өрсөлдсөн ОУХМ Ц.Цогтбаатар, мэргэжлийн сүмогийн Хару башёд түрүүлсэн их аварга Какүрюү М.Ананд нар үзүүлж удаах байруудад бичигджээ.
Гуравдугаар сарын шилдэг тамирчнаар П.Орхон тодорлоо | ||
Үзсэн: 928 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.