Шууд Chart

Олимпийн аварга 13 настай хүүгийн амийг аврахын тул машинаа заржээ

2018-04-26 16:16:47

“Пёнчан-2018” олимпийн наадмын аварга Илья Ковальчук шагналд авсан BMW X5 машинаа зарж, Алтайн хязгаарын өсвөр насны хүү Яков Любченкогийн хагалгааны төлбөрт хандивласан байна.

Алтайн хязгаарын буяны сангийн сайтад мэдээлснээр, 13 настай Яша Любченко хүндээр өвчилсөн бөгөөд Москва дахь Блохины нэрэмжит хавдар судлалын төвд эмчлүүлж байсан аж.

Хүүгийн хөлний холбоос эдүүдийг бүрэн гүйцэд сольж чадвал түүнийг аврах боломжтой байсан бөгөөд тусгай зориулалтын протез болон зайлшгүй шаардлагатай нөхөн сэргээлтэд 2,7 сая рубль шаардагдаж байсан гэнэ.

Хүүг эмээ нь ганцаараа өсгөж хүмүүжүүлж байгаа учраас мэдээж, тэдэнд тийм хэмжээний мөнгө олох боломж байсангүй.

Харин алдарт хоккейчин эр хүүгийн тухай сонсонгуут түүнд туслахаар шийджээ. Ингээд Өмнөд Солонгост болсон өвлийн олимпоос алтан медаль хүртсэний төлөө шагналд авсан ховорхон машинаа 7,1 сая рублээр зарсан аж.

Энэ тухайгаа Илья Ковальчук өөрийн инстаграмм хуудаснаа “Найзууд аа! Машин маань зарагдчихсан шүү. Бүгдэд нь маш их баярлалаа. Мөнгөний зарцуулалтын талаар та бүхэн удахгүй мэдэх болно” хэмээн баяртайгаар мэдэгджээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Олимпийн аварга 13 настай хүүгийн амийг аврахын тул машинаа заржээ  
Үзсэн: 776 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй