
Соёл урлагийн газраас театр урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн байгууллага, уран бүтээлчид, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор "Театрын урлаг ба хамтын ажиллагаа" өдөрлөг, арга хэмжээг өөрийн байранд ирэх тавдугаар сарын 4-нд зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээнд Төв, орон нутгийн театр урлагийн байгууллагууд, Соёл, урлагийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиуд, Мэргэжлийн холбоод, Уран бүтээлчид, Соёл урлагийн мэргэжилтэй төгсөгчид, идэвхитэй ажил эрэлхийлэгч иргэдийн төлөөлөл оролцох бөгөөд дараах үйл ажиллагаа зохион байгуулагдах юм.
Иймд зохион байгуулагчид дараах шаардлагыг бүрдүүлнэ.
- Улсын санд худалдан авсан хөгжмийн шилдэг бүтээл болон хүүхдэд зориулсан тайз, дэлгэцийн шилдэг бүтээлийн зохиолыг төв, орон нутгийн театр, урлагийн байгууллагуудад ашиглах боломжийг бүрдүүлэх;
- Урлагийн байгууллагуудад дутагдалтай байгаа ажлын байрыг танилцуулах, соёл урлагийн мэргэжилтэй ажил хайгч иргэдийг бүртгэх холбогдох байгууллагад зуучлах арга хэмжээ зохион байгуулах;
- Урлагийн байгууллага болон уран бүтээлчид, зохиолчид шинэ уран бүтээлийн төслөө танилцуулах, хамтран ажиллах баг, уран бүтээлчдээ сонгох боломжийг бүрдүүлэх
- Урлагийн байгууллагууд болон мэргэжлийн холбоод хамтран ажиллах боломжтой төсөл, хөтөлбөрт санамж бичиг байгуулах боломжийг бүрдүүлэх.
"Театрын урлаг ба хамтын ажиллагаа" өдөрлөг ирэх тавдугаар сарын 4-нд болно | ||
Үзсэн: 619 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.